Monday, January 26, 2015

намайг битгий мартаарай - эхлэл

Анхны бичлэгээ тун гунигтайгаар эхлүүлж байгаа ч цаашид олон олон сайхан бодлоо хуваалцах байхаа гэж итгэе. Би энд зөвхөн нээх сайн хүн болох гээл лаг лаг боловсорсон юм бичхийг зорьсонгүй. Хүн таалсан ч бай үгүй ч бай өөрт төрж буй бодол сэтгэгдэлээ шууд тэр чигээр нь буулгахыг үнэнд арай ойр, зөв гэж үзэж байна. Одоогоос хэдэн ч сарын өмнө юм дээ нөгөө блог дээрээ бичиж байсан тэрүүхэн үедээ төрж байсан мэдрэмжээ хуулж тавихаар шийдлээ...

Гудамжинд зөрж өнгөрөх хүмүүсийн инээсэн баярласан гунисан царай,,,хааяахандаа надад ганц ч болтугай хормын цэнгэл амсуулах энхрий хосын инээд,,зөвхөн зөрж өнгөрөх учралуудын маань төлөө бурхан олон жил ном уншдаг бол хамтдаа бгаа нөхдийн минь төлөө тэр хэдэн зуун жилийг зарцуулсан бол,,, учрал бүхэн ямар нэг утга агуулсан байдаг нь хэзээ хойно хальт бодоход гэнэт толгойд орж ирдэг шиг богинохоон хирнээ жаргалтай өдрүүдтэйгээ хамт намайг дурсамжуудынхаа гүнд түгжээрэй,,,,өчигдөрийн хувьд миний инээх ёстой шалтгаан бсн чи өнөөдөр харин танихгүй хүний багтай ч миний л сэтгэлд тэр л шалтгаан минь хэвээрээ...



Сэтгэлийн минь аясыг сонссон уу гэлтэй бөгтийсөн тэр гудамж хамтдаа бсан дурсамжуудыг минь залгин чимээгүй дүмбийнэ...дүмбийсэн тэр гудамжны хамаг гэрэл гэгээг хамчихсан бсан юмуу гэлтэй санамсаргүй  мөртлөө санаатай дайралдсан тэр өдөр таньдаг бж танихгүй царайлах хэцүү авч гомдол төрүүлмээр өөрөөс чинь сурсан тэр авъяасаа өөдөөс чинь дэлгэлээ,,,зүрхтэй бол тэр нь өвддөг л бх,,,эсвэл би л ингэж итгэдэг бх...аль аль талдаа юу ч болоогүй юм шиг царайлж явах миний хувьд ийм хүнд бхд сайх хүний хувьд ямар бгааг нь хэн мэдлээ...хамгийн сайхан, сайхан гэхэд дэндүү багадах тийм нэг мартаж зүрхлэмгүй учрал...гунигаа нимгэлж цахлайтай хамт далайн эргээр алхах үед гэнэт бирд нүдэнд минь торвол сэтгэлд чинь орж уудлахыг эсвэл зөвхөн тэр л өдөртөө эргээд очхыг л хүсэх юмсан....